Монгол Улсын Ерөнхий сайд ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНИЙН ивээл дор ЭЕРЭГ МОНГОЛ чуулганыг “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалт

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монголын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” (MONGWBL) төслийн үр дүнг олон нийтэд хэлэлцүүлэх зорилгоор ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, ЖЭЙ СИ АЙ ПРОГРЕСС БАЙГУУЛЛАГА-тай хамтран Монгол Улсын Ерөнхий сайд ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНИЙН ивээл дор зохион байгуулагдаж буй ЭЕРЭГ МОНГОЛ чуулганыг зохион байгуулна. Чуулганыг “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалт"-ыг нэвтрүүлэх асуудалд сэдвийн хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 09-13.00 цагийн хооронд Төрийн ордны Их танхимд зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Чуулганд Боловсрол, Шинжлэх ухааны яамны сайд, дээд боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд, Боловсролын ерөнхий газрын удирдлага, мэргэжилтнүүд, Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яамны сайд, мэргэжилтнүүд, Төрийн албаны байгууллагуудын удирдлагууд, UN UNICEF, UN ILO, Европын холбооны төлөөлөл, МҮХАҮТ, МҮЭХ, МАОЭНХ, Их дээд сургуулийн удирдлага, багш, оюутнууд, Бизнесийн байгууллагуудын төлөөлөл, Оюутны холбоо, МЗХ, JCI Монгол ТББ зэрэг залуучуудын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож, чуулганы хүрээнд эл асуудлаар хэлэлцэн дуу хоолойгоо нэгтгэн Засгийн газарт холбогдох зөвлөмжийг гаргаж хүргүүлэхээр ажиллаж байна. 

Чуулганы хөтөлбөртэй танилцана уу.